Байгалийн үзэсгэлэнт газрууд

Одоогоос 38 жилийн өмнө буюу 1983 онд Монгол улсын тэргүүний анчин, осолгүй манлай жолооч, 700 мянгат жолооч Насанбуянгийн Баасан үр хүүхдүүдийн хамт Улаан Аргалант уулын аманд байрлах байгалийн амьд чийгтэй Дэвхрэгийн шандад бургас, улиас, чацаргана сонгино зэргийг тарьж ургуулж үр хойч залуу үедээ, байгаль эх дэлхийдээ модон суварга босгож байжээ.

Эдүгээ улиас бургас нь сүндэрлэн ургаж, орчин тойрны байгалиа чимэглэдэг.

Н. Баасан нь байгаль эх дэлхийгээ сүсэглэн дээдлэдэг, ан амьтнаа эрхэмлэн хайрладаг хүн байсан бөгөөд Улаан Аргалантын ан амьтдыг ундаалдаг Дэвхрэгийн шандыг ширгэх, устах эрсдэлээс хамгаалж мод тарьж үлдээсэн байна.

2022-11-01 16:38:32