Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эх дэлхий, Монгол сайхан орынхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа Баацагаан сумаараа овоглодог, Баацагаан сумтай маань хүйн холбоо, ураг удам нэгтэй ажиллаж амьдарч байсан эрхэм хөдөлмөрч, хичээнгүй, оюунлаг, ажилласаг, ард түмэн та бүхийнхээ Хаан амар, Хатан мэндийг эрэн мэндчилье.

          Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд шинэ Ардчилсан үндсэн хууль батлагдаж Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо үүссэн түүхтэй.

          Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэглэж ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон Засаг дарга, түүний ажлын алба, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, ард иргэдийнхээ төлөө хууль тогтоомж, хурлын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамтран ажиллаж, удирдлага арга зүй, хамтын шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэн гүйцэтгэл, биелэлтүүдийг хангуулан ажиллаж байна.

        Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж, сум орон нутгийн хөгжил, дэвшил, ард иргэдийн ажиллаж,  амьдрах орчин нөхцөл, тулгамдаж буй асуудал, өргөдөл, гомдлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж “Иргэдийн оролцоотой бодлого, Иргэн төвтэй хөгжил" уриан доор үйл ажиллагаа, бодлого шийдвэрээ гаргаж ажилласаар байгаа билээ.

Та бүхний минь

          Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж

          Саруул сайхан, энх тунх, элбэг дэлбэг байж

         Нутаг орноо гэсэн өгөөмөр сайхан сэтгэл, халуун дулаан илч энерги нь нутгийн цаашдын хөгжил, бодлого шийдвэрт хувь нэмрээ оруулж Баацагаан сум маань мандан бадарч, үеийн үед дэвжин дээшилж байхын бэлэгдлийг ерөөе.

ХҮНДЭТГЭСЭН:

БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЖАРГАЛЫН ГАНБАТ

 

2022-11-01 15:20:30