Чиг үүрэг

 

1.Засаг даргыг зөв мэдээллээр хангаж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна.

            2.Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож ажлын уялдаа холбоог сайжруулах төрийн үйлчилгээг улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр хөнгөн шуурхай шударга явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана.

 3.Сумын тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж дэд бүтэцийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах орчны бохирдлыг бууруулах замаар ард иргэдийн амьдрах орчныг сайжруулна.

            4.Хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, боловсролын чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдэл ядуурлыг бууруулах нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг нэмэгдүүлнэ.

            5.Хөдөөгийн хөдөлмөрчдийн сурч амьдрах мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэднийг байгалийн эрсдлээс хамгаалах тэргүүлэх салбарыг дэмжих зорилгоор мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлнэ.

            6.Засгийн газар, аймгийн Засаг даргын бодлого зорилт чиг  үүргийг хэрэгжүүлэн нийгэм соёлын салбарын материаллаг баазыг бэхжүүлэн боловсон хүчний хангамж хүрэлцээг нэмэгдүүлэх замаар бүсийн төвийн хэмжээнд хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ.

7.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж чанд сахин мөрдөж ажиллана.

8.Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй явуулна.

9.Архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх нийтлэг журмыг  үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана.

2023-12-15 00:00:00