Алдартанууд

Чойжилжавын Лхамсүрэн /1917-1979/

1917: Одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт зарц ядуу малчны гэрт төржээ.

1920: Эх нь нас барж, зарцлагдаж байсан Лхамсүрэнг Чойжилжав үрчлэн авсан.

1937-1940: УБ хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь ардын цэргийн алба хаажээ.

1941-1944: Цэрэгт байхдаа дэлхийн 2-р дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан. Цэргээс халагдан монголын зохиолчдын түр хороонд ажиллажээ.

МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга

"Цог" сэтгүүл

"Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан.

1964-1966: Мосвка хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсчээ.

Нутагтаа эргэж ирсний дараа "Утга зохиол урлаг" сонинд ажилласан.

Уран зохиолын томилолтоор баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ.

Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглал зохиосон учир Монгол улсын төрийн шагнал |1963| хүртээж, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

1979: Нэрт яруу найрагч нас баржээ.

Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь уран бүтээлийн музей байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь ботилон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна.

Уран бүтээлийн тойм

1930-аад оны сүүлч үе буюу Худалдааны техникумд суралцаж байх үеэсээ уран бүтээлээ эхэлжээ.

1938: Анхны бүтээл "Хороос хамгаалах эмнэлэг" шүлэг нь "Үнэн" сонинд хэвлэгдсэн.

Түүний уран бүтээлийг:

1930 оны сүүлч 1940 оны үе

1950-1970-аад оны үе гэж 2 ангилдаг.

1944: "Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасыг дарсаны үлгэр" найраглал, "Үлгэрч өвгөний ярьсан нь" найраглал

1947: "хүрэн морь" найраглал

1948: "Эх" шүлэг

1949: "Ган зам" дууны үг

2-р үе

"Шүлгүүд"

"Найраглалууд"

"Ган зам"

"Мамей Жузей хоёр"

"Гурван сайхан"

"Хар алтны хаан" найраглал

"Үнэн"

"Их ертөнц"

"Ээж хайрхан"

"Бамбарууш" Хүүхдийн зохиол

"Гурван ховдог" Хүүхдийн зохиол

"Зол жаргалын цэцэг" Хүүхдийн зохиол

"Түүдэг галын дэргэд" Хүүхдийн зохиол

"Өгүүллэг ба найруулал" Үргэлжилсэн үгийн зохиол

"Цэцэг барьсан хүүхэн" Үргэлжилсэн үгийн зохиол

1951: "Мамей Жукей хоёр"

1954: "Тэнгис" шүлэг

"Жаргал" шүлэг

"Салхи хүүхэн хоёр" шүлэг

"Би аргалчин байлаа" шүлэг

"Үнэн" найраглал

"Их ертөнц" найраглал

"Орос" найраглал

"Би газар тэнгэрийн хүү" найраглал

"Соёл багш довтолж явна" шүлэг

1955: "Маамуу нааш ир" дууны шүлэг, "Сайхан эх орон" шүлэг

1961: "Хурандаа"

1963: "Зохиолын сэдэв ард түмний дунд" өгүүлэл, "Хар алтны хаан" найраглал 

2022-11-01 16:31:15