Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал

 

Байгууллагын удирдлагын зүгээс болон ёс зүйн зөвлөл, эцэг эхийн зөвлөл болон бусад мэргэжилтэнгүүд  гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх,  архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр төлөвлөггөө, сургалтын график гарган 10  удаагийн сургалтыг дотоодоо зохион байгуулан ажилласан байна.

Мөн дээд шатны байгууллагуудаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага арга зүй, мэргэшүүлэх чиглэлээр зохион байгуулсан 18 удаагийн сургалт, зөвлөгөөнд байгууллагын албан хаагч, мэргэжилтэнгүүд бүрэн хамрагдаж мэрдлэг чадвараа дээшлүүлсэн байна.

Засаг даргын Тамгын газрын тушаалаар байгууллага сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгүщш хүртээмжтэй хүргэх зорилгоор  байгууллагын албан хаагчид байгууллага дээрээ 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах  угтах үйлчилгээг хуваарийн дагуу зохион байгуулж ард иргэдэд эрх зүйн мэдээлэл, байгууллагын үйл ажиллагааг ил тод таниулан сурталчилан ажилласан байна.

Мөн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр  сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж мэргэжилтэн албан хаагчид хууль тогтоомжийг сурталчилан ажиллаж нийт 123 хүнийг хамруулсан байна.

Засаг  даргын  Тамгын  газрын  даргын 2020 оны 02 дугаар  сарын 10-ны  өдрийн  “Засаг  даргын  Тамгын газрын  төрийн  албан  хаагчийн  нийгмийн  баталгааг хангах  тухай  ”  А/09 дугаар, тушаалаар    хөтөлбөрийг   хавсралтаар  батлан,  хэрэгжилтийг  жил  жилээр  зохион  байгуулан  ажиллаж  байна.

Тухайн онд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 3 зорилтын хүрээнд 12 арга хэмжээг тусган оруулж Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тайлант хугацаанд үйлчлэгч багийн Засаг дарга Б.Хүрэлбаатар, архив, бичиг хэргийн эрхлэгч П.Соёлмаа, тархвар зүйч Э.Ганчулуун нарт нарт байгууллагын дарга,  хамт олны хурлын шийдвэр, байгууллагын хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмжийг  олгосон.

Албан хаагчдыг сургалтад хамрагдах, ажиллах тухай бүрд албан томилолтыг олгон ажллаж байна.

Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  А/03 дугаар тушаалаар байгууллагын ёс зйүн дэд хороог байгуулсан. Байгууллагын ёс зүйн дэд хороо нь ажиллах журамаа хэлэлцэн батлаж, албан хаагчдад 4 удаагийн сургалтыг зохион байгуулан ажилласан байна.

Мөн тухайн байгууллагад энэ оны хагас жилд ёс зүйн зөрчил гаргасан албан хаагч байхгүй болно.

2024-06-24 17:20:22